Ger Bridge LLC

Ажлын байр

ГерБридж ХХК нь шинийг санаачлагч, зарчимч, хариуцлагатай, ёс зүйтэй хамт олныг бүрдүүлж, хүний нөөцөө үргэлж, тасралтгүйгээр хөгжүүлж байдаг чин хүсэл эрмэлзэлтэй, нэг зүгт, нэгэн зорилго дор нэгдэж байдаг мэргэжилтнүүдийн баг мөн. Иймд бид өөрийгөө хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох, ур чадвараа сорих дээшлүүлэх боломжийг олгож байна. Манай хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV, диплом, мэргэжлийн хуулбарын хамт цахим шуудангаар илгээнэ үү.

Нээлттэй ажлын байр: Талбайн Инженер


Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Барилгын зураг төслийн дугуу барилгын ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн няналт тавих
  • Барилгын зураг төсөл зохиох, норм дүрмийн шаарлдлагыг хангах
  • Барилга угсралтын явц, төлөвлөгөөний биелэлт болон материал, бүтэц, эдлэхүүний чанар, хийцэд зураг, төсөв, барилгын норм, дүрэм стандарт, техникийн нөхцлийн дагуу хяналт тавих
  • Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан доголдлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хэмжээ авах
  • Барилгын материал бүтээц, эдлэхүүнийг шаардлагатай тохиолдолд сайжруулах солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах
  • Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх
  • Барьж дуусгасан барилга байгууламжийг техникийн комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх

Тавигдах шаардлага:

  • Барилгын инженерийн мэргэжилтэй/барилгын ажлыг удирдаж байсан туршлагатай
  • Мэргэжилээрээ 2-с дээш жил ажилласан
  • Удирдан зохион байгуулах чадвартай 
  • Үнэнч шударга
  • Хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах чадвартай

Та дээрх шаардлагуудыг хангаж байвал холбогдох материалаа info@gerbridge.mn цахим шуудангаар илгээнэ үү.