Ger Bridge LLC

Бидний тухай

“ГерБридж” ХХК нь 2006 онд интерьер дизайн болон хаяг рекламын чиглэлээр 4 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдаж байсан бол өдгөө 36 хүнтэй чадварлаг мэргэжлийн инженерийн баг бүхий мэргэшсэн хамт олонтой Интерьер Дизайн болон барилгын гүйцэтгэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай явуулж байна.

“ГерБридж” ХХК нь бүх төрлийн барилгын интерьер экстерьер дизайн, зураг төсөл, тайз засал, барилгын засал чимэглэл болон гүйцэтгэлийг дизайн болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг салбартаа тэргүүлэгч компани болж өргөжиж чаджээ.

Манай мэргэшсэн дизайны баг, туршлагатай инженер техникийн ажиллагсад мэргэжлийн дадлага туршлага дээр  суурилан интерьер дизайн, зураг төсөл, интерьер барилга угсралт, тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр дахин давтагдашгүй оновчтой шийдэл санал болгож, хэрэглэгчийн хүсэл сонирхол, хэрэглээний явц дах чанарыг эрхэмлэсээр 10 гаруй жилийн туршлагыг хуримтлуулж чадсан хамт олон мөн.

Бид таны хүсэл сонирхолд нийцүүлэн мэргэжлийн бөгөөд чанарын өндөр түвшний үйлчилгээг санал болгож байна.

Хэрэгжүүлсэн төслүүд